“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.
Ингээд Өдрийн сонины баасан гаригийн дугаараас та эдгээр болон бусад мэдээ мэдээллийг дэлгэрүүлэн уншаарай.
Хүүхэд багачуудын хувьд шинэ жилийн баяр бол хүсэн хүлээдэг хамгийн сайхан баяр билээ. Сурсан, мэдсэнээ багш нар болоод эцэг, эхдээ үзүүлдэг энэ баяраар хүүхдүүд хамгийн гоё хувцсаа өмсөж гангардаг. Тун удахгүй буюу энэ сарын 20-ноос эхлэн ихэнх цэцэрлэг, сургуулийн шинэ жилийн баяр болох тов гараад буй. Энэ сургаар томоохон худалдааны төвүүдэд охидын цагаан даашинз, гүнжийн титэм, сахиусан тэнгэрийн далавч, төрөл бүрийн амьтны хувцас, баг, хөвгүүдийн ёслолын хослол эрэлт ихтэй байгаа аж. Хүүхдийн шинэ жилийн гоёл ямар үнэтэй байгаа талаарх сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы нэг болон зургаадугаар нүүрнээс хүлэээн авч уншаарай.
Мөн УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай ярилцлаа.Тэрбээр “Монголд ойлголцол үнэхээр хэрэгтэй байна, үе дамжсан хонзогнол бий болчих вий дээ” хэмээн онцлон хэлжээ. Түүний ярилцлагыг нэг, дөрөв, тавдугаар нүүрнээс унших боломжтой.
Та http://admin.dnn.mn/plugins/news/login/ энэхүү линк дээр дарж, манай сонины цахим хэрэглэгч болох боломжтой юм.
“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Норовын Гантулгын “Дотроо 00-той ТҮЦ байтугай банк ч Монголд байхгүй” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн гэх сэжигтнүүдийн шүүх хурал хойшиллоо. 18 жил илрээгүй энэ хэргийн эргэн тойронд сүүлийн үед болж буй үйл явдлууд урьдын адил таамаг эргэлзээ дагуулсаар байна. Шүүгдэгчдийн ар гэрийнхний хэлж буй үг, энэ хэргийг хянасан прокуроруудын хэргийг зүйлчилсэн байдал, талийгаачийн эхнэр Б.Булган болон хохирогч С.Оюун нар шүүх хуралд яагаад ирээгүй вэ? Энэ талаарх сурвалжлагыг манай сонины баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс сонирхон хараарай.
“Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг иргэд “ХАС”-ын гэдгээр нь мэднэ. Ч.Ганхуяг нь “ХАС” банкийг үүсгэн байгуулагч боловч өнөөдөр жирийн хувьцаа эзэмшигч. Мөн МАН-ын Бага хурлын гишүүн, Ерөнхий сайд С.Батболдын Засгийн газарт жил гаруй хугацаанд Сангийн дэд сайдаар ажиллажээ. Тэрээр “Намын дарга Ерөнхий сайд байх ёстой, үгүй бол хямрал үргэлжилнэ” хэмээн ярилцлага өглөө. Энэхүү ярилцлагыг 11 дүгээр нүүрнээс хүлээн авч уншаарай.
Та http://admin.dnn.mn/plugins/news/login/ энэхүү линк дээр дарж, манай сонины цахим хэрэглэгч болох боломжтой юм.
Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн хоёрдугаар ангийн сурагч З.Мөнх-Эрдэнийн ээж Н.Жаргалтай ярилцлаа. З.Мөнх-Эрдэнэ хүү хоёр настайдаа бичиж, тоо бодож сурсан ажээ. Хүүгийнхээ энэхүү гоц авьяасын талаар Н.Жаргал “Би хүүгээ үеийнхнээсээ гоц авьяастай, оюунлаг юм байна гэдгийг гурван настайгаас нь мэдсэн” хэмээн хүүгээрэй бахархан ярьжээ. Энэхүү сонирхолтой ярилцлагыг 13 дугаар нүүрнээс сонирхон унших боломжтой.
Та http://admin.dnn.mn/plugins/news/login/ энэхүү линк дээр дарж, манай сонины цахим хэрэглэгч болох боломжтой юм.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ”
Э.МӨНХТҮВШИН