Монголын хэвлэл мэдээллийн бизнес эрхлэгчдийн холбооноос олон нийтийн санал асуулгаар шалгаруулсан “Best of Mongolia-2014” хүндэтгэлийн ёслол өчигдөр болсон юм. Монгол Улсын шилдгийн шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулдаг уг ёслолд нийгмийн бүхий л салбарт тэргүүлэх чиглэлийн бүх компанийн удирдлага, албан хаагчид оролцов. “Шилдэг аж ахуйн нэгжүүдийг хэрэглэгчийнх нь тоогоор шалгаруулахаас үр дүнтэй зүйл байсангүй. Хэрэглэгчид, олон нийтийн санал үнэнд ойрхон байлаа” гэж шагнал гардуулах ёслолын үеэр зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэж байсан. Ингээд Монголын хэвлэл мэдээллийн салбарт “Оны шилдэг сонин”-оор “Өдрийн сонин” шалгарсан юм.
Шагналыг”Өдрийн сонин”-ы албаны дарга Н.Гантулга, Б.Энхболд нар гардан авсан юм. “Өдрийн сонин”-ы Урлаг, спорт, чөлөөт цагийн мэдээллийн албаны дарга бөгөөд Хариуцлагатай нарийн бичгийн даргын албыг хашиж буй Н.Гантулга шагнал гардан авахдаа “Монголын үндэсний өдөр тутмын хамгийн топ хэвлэл “Өдрийн сонин” хэвлэл мэдээллийн салбарт уншигч, захиалагчийнхаа тоогоор өнөөг хүртэл ямар ч өрсөлдөгчгүйгээр тэргүүлж ирлээ. Бид мянга мянган захиалагчдынхаа урмыг хугалалгүй Монголын нийгэмд болоод дэлхий дахинд шуугиан дэгдээж буй үйл явдлыг газар дээрээс нь, халуун цэгээс нь сурвалжилж олон түмэнд мэдээлж байсан. Дэлхийн халуун цэг Ирак болоод тив дэлхийн хаана л монгол хүний, энгийн иргэдийн эрх зөрчигдөнөтэр бүгдэд “Өдрийн сонин” л редакцийн томилолт өгч сурвалжлагчаа явуулж байлаа.”Өдрийн сонин”-ы топ нийтлэлүүдийг төрийн шагналт Баабар, Цэнддоо болон П.Хашчулуун, Э.Энэрэл, Д.Мөнгөндалай нарын нийгэмд үнэ цэнэ нь оршсон шилдэг сэтгүүлчид бичдэг. “Өдрийн сонин” хүний эрхийг хөхиүлэн дэмжигч сонин. Хэвлэл мэдээллийн салбарын шилдгээр олон нийтийн санал асуулгаар тодорсонд баярлалаа” хэмээн хэлсэн юм.
“Best of Mongolia-2014”-ийн шилдгээр “ТЭСО”, “МАК” , “Юнител”, “Материал импекс”, “Бодь групп”, “Мөнхийн үсэг”, “Гранд мед эмнэлэг”, “МИАТ” тэргүүт Монголын топ компаниуд шалгарсан. Эдгээр аж ахуйн нэгжүүдийг хэрэглэгч олон нийт санал нэгтэйгээр шилдгийн шилдгээр шалгаруулсан юм.
С.АРИУНЖАРГАЛ