Categories
мэдээ нийгэм

Өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай ургац хураалтын ажилд явах иргэдийг бүртгэж байна

Засгийн газрын наймдугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар оюутан, сонсогч, цэргийн алба хаагч, ажил хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулахаар болсон. Тодруулбал, их, дээд сургууль, МСҮТ-ийн оюутан, залуучууд, сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад ажиллуулна.

Хөдөлмөрийн гэрээ байгуулж, цалинтай ажиллах бөгөөд өдрийн 50 мянга болон түүнээс дээш байх аж.

Хамрагдах хүсэлтэй иргэд наймдугаар сарын 30-ны өдрийг хүртэл Монголын залуучуудын холбооны төв байранд хүрэлцэн ирж, Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй уулзах, мөн цахим хаяг, утсаар холбогдон бүртгүүлэх боломжтой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *