Categories
мэдээ нийгэм

Удирдлагын академиас “Жапан таун” хүртэлх авто зам ашиглалтад орлоо

Өнөөдөр Зайсангийн гудамжаас Удирдлагын академийн хойгуур “Жапан таун” орон сууцны хороолол хүртэлх 0.75 км авто замын нээлт боллоо. Уг авто замын барилгын ажлыг гуравдугаар сарын 28-наас эхлүүлсэн бөгөөд гэрээ ёсоор энэ сарын 30-нд ашиглалтад өгөх хуваарьтай байсан ч ийнхүү хугацаанаасаа өмнө ашиглалтад бүрэн орууллаа.

Шинэчлэлтийн ажлын хүрээнд Зайсангийн гудамжнаас Удирдлагын академийн авто машины зогсоол хүртэл долоон метр өргөн зорчих хэсэг болон явган хүний замыг шинэчилж, борооны усны шугамыг шинээр тавьсан. Үүнээс цааш үргэлжлүүлэн Удирдлагын академийн авто зогсоолоос “Жапан таун” хорооллын авто зам хүртэл замгүй байсан бөгөөд зорчих хэсгийг 14 метр өргөн, хоёр талдаа явган хүний зам, иж бүрэн гэрэлтүүлэг болон борооны ус зайлуулах шугамтай болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *