Хоёр орны найрамдалт хамтын ажиллагааны сарын хүрээнд ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагчийн дэргэдэх Симфони найрал хөгжмийнкамерны оркестр Манай улсад хүрэлцэн ирлээ.
Тус оркестр нь Удирдаач ОХУ-ын гавьяат жүжигчин И.А.Лапиньшийн удирдлаган дор УДБЭТ-ын тайзнаа тоглолтоо хийсэн юм. Чавхдаст болон үлээвэр хөгжмийн хөтөлбөрөөр баяжуулсан сонгодог хөгжмийн үдэш мэргэжлийн өндөр түвшинд тоглолоо. Тус тоглолтод ОХУ улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн болон албаны бусад хүмүүс оролцож, зочдод баяр хүргэсэн юм.