Categories
мэдээ нийгэм

Өчигдөр нийслэлд дөрвөн гал түймэр гарчээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, есдүгээр байрны 10 дугаар орцын хогийн сувагт хог шатжээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиж галыг унтраасан байна.

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Одонтын есдүгээр гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг ОБЕГ-т ирүүлжээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид очиход иргэн Д-ийн 2х2 метр, 2х3 метрийн хэмжээтэй хоёр амбаар, таван ханатай гэр, 0.5 га орчим талбайд өнжмөл шар өвс тус тус шатаж байсныг унтраажээ.

Баянгол дүүргийн зургаадугаар хороо, 64 дүгээр байрны хоёрдугаар давхарт гал гарчээ. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид иргэн Х-ийн 15х15 метрийн хэмжээтэй хоёр давхар байшингийн 2х3 метрийн хэмжээтэй өрөөнд буйдан шатаж байсныг гурван минут ажиллаж унтраасан байна.

Налайх дүүргийн зургаадугаар хороо, “Тэнгэрийн-Илч” амралтын газар байшин шатаж байна гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид очиход иргэн Б-ийн 9х12 метрийн хэмжээтэй 3 давхар байшингийн гал тогооны өрөөний хана, хөргөгч шатаж байсныг унтраав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *