Цагдаагийн байгууллагын 102 дугаарт энэ сарын 26-нд 656 дуудлага мэдээлэл ирснээс зөрчлийн шинжтэй 314, гэмт хэргийн шинжтэй 28 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Зөрчлийн хэргийн дуудлагын 40 нь олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан, 43 нь оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, 12 нь согтуугаар автомашин жолоодсон, 99 нь архидан согтуурсан тухай дуудлага байжээ.
Харин гэмт хэргийн шинжтэй дуудлагын тав нь хүний эд зүйл хулгайлсан, 14 нь хүний биед халдсан байна. Үүний улмаас таван хүн гэмтэл авчээ. Мөн гэр бүлийн хүчирхийллийн 48 дуудлага иржээ. Түүнчлэн 99 хүн эрүүлжүүлэгдсэн байна.