Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр (2021.04.16)-ийн байдлаар нийт 497287 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Одоогоор нийслэлийн 9 цэгт, 16 багийн 125 ажилтан ажиллаж байгаа бөгөөд 60-аас дээш насны зорилтот бүлгийн 944 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.