Сүүлийн 24 цагт 1356 хүнээс халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 1356 тохиолдлын 1190 нь Улаанбаатар хотод, 138 нь орон нутагт бүртгэгджээ.
Харин тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн 28 иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 35979 боллоо.
Мөн өчигдөр 923 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Улмаар эдгэрсэн иргэдийн тоо 19642 болж байгаа юм.
Халдвар авч, эмчлэгдэж байсан найман иргэн нас баржээ. Ингэснээр ковидын халдвараар нас барсан иргэдийн тоо 110 болж байна. Тодруулбал, 61 настай эмэгтэй, 67 настай эмэгтэй, 73 настай эмэгтэй, 48 настай эрэгтэй, 64 настай эрэгтэй, 59 настай эрэгтэй, 32 настай эмэгтэй, 84 настай эмэгтэй нас баржээ. Нас барсан нийт 110 иргэний ихэнх нь хавсарсан хууч өвтэй байсан талаар хэлж байна.
Өнөөдрийн байдлаар халдвар авсан 4746 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 112 хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар ЭМЯ мэдээллээ.