Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 66, II тунд 247, нэмэлт сэргээх тунд 1708, нийт 2021 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.1 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2825 (23.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 63.711 (71.7 хувь), 16-17 насны 25.359 (74.8 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.