Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 160 хүн эрүүлжүүлэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн 114 дуудлага бүртгэгджээ

Цагдаагийн байгууллагад өчигдөр (2020.12.21) 102 дугаарын утсанд нийт 1286 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс зөрчлийн 530, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 114, гэмт хэргийн шинжтэй 56 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 160 хүн эрүүлжүүлэх байранд хоножээ.

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 80, танхайрсан 66, хулгайлах 12, хүний биед халдсан 31, тав тух алдагдуулсан 75 дуудлага бүртгэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *