Сүүлийн 24 цагт 1570 хүн эдгэрчээ. Тэдний 592 нь эмнэлгээс, 978 нь гэрийн тусгаарлалт ажиглалтаас эдгэрчээ.
Ингэснээр манай улсад халдвар аваад эдгэрсэн хүний нийт тоо 34230 боллоо.
Өнгөрсөн хоногт Халдварын 476 шинэ тохиолдол илэрлээ. Улмаар бүртгэсэн нийт тохиолдлын тоо 45936 болов. Өчигдөр 9 хүн ковидын улмаас нас баржээ. Ингэснээр манай улсад бүртгэсэн нийт нас баралтын тоо 179 болов.