Categories
мэдээ нийгэм

“UB food festival”-ийн нээлтийн арга хэмжээ боллоо

“UB food festival” нь энэ сарын 24-26-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно. Өдөрлөгт хүрэлцэн ирснээр 40 гаруй аж ахуйн нэгжийн амтат хоолыг зооглох боломжтой юм байна. Хоолны үнэ 1000-5000 төгрөгийн хооронд борлогдох аж.

Өдөрлөгийн талаарх мэдээллийг Гэрэл пласс медиа группийн гүйцэтгэх захирал Ж.Отгонбаяр тодруулахдаа “Олон улсад хоолны ийм өдөрлөгүүд их зохиогддог. Энэ арга хэмжээ нь жуулчдад үндэснийхээ хоолыг сурталчилан түгээх зорилготой. Иймд бид Монгол хоолныхоо соёл болоод дотоодын ААН-ийн үйл ажиллагааг гадны иргэдэд сурталчилах үүднээс энэхүү ажлыг хийж байна. Уг арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хийдэг. Өнгөрсөн жил 30 гаруй мянган хүнийг хамарсан. Энэ жил хоёр дахин их хүмүүсийг хамруулна гэж тооцож байна. Түүнчлэн гэр бүл, хамт олонтойгоо амралт чөлөөт цагаа зөв өнгөрүүлэхэд чиглэгдсэн олон сонирхолтой арга хэмжээг санаачилсан. Өдөрлөгөөс онцлох зүйл нь хамрагдаж байгаа байгууллагуудын дунд “Улаанбаатар шөл”, “Улаанбаатар хуурга” шалгаруулах анхдугаар уралдааныг явуулна. Ингэснээр Улаанбаатар хотын нэрийн хоолыг шалгаруулж хамтран ажиллана” гэв.

“UB food festival” арга хэмжээ энэ жил зургаа дахь болж буй нь энэ юм.

А.АНУЖИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *