Categories
мэдээ нийгэм цаг-үе

У.Цогтбаяр: Нүүрсний хулгайг ил болгох ажлын хэсгийг хянаж, иргэдэд мэдээлэл хүргэнэ DNN.mn

Нүүрсний хулгайн эсрэг Төв талбайд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэгвэл өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдтэй уулзлаа.

Энэ үеэр жүжигчин У.Цогтбаяр “Залуучуудыгаа тоогоод гарч ирсэнд баярлалаа. Ард иргэдийн олон хоногийн жагсаалын зорилго нүүрсний хулгайн 40 их наяд төгрөгөө, улсын төсөвтэйгөө авъя. Мөнгөө авъя, ах аа! Хэдэн жилийн хулгай юм бэ. Шаардлагатай бол нэрсийг нь зарлана гэж та хэлсэн. Зөндөө хүлээлээ, одоо зарлах цаг чинь болсон юм биш үү. Та МАН-ын санхүүтэй холбоотой бүх хүнээс битгий айгаач. Та ард түмэнтэйгээ хамт гэж хэллээ. Тийм юм бол битгий нуу, битгий ерөнхий ярь. Нүүрсний хулгайн асуудлаар байгуулагдсан ажлын хэсэгт ард түмэн хамт байя” гэв.

Мөн тэрбээр Засгийн газартай ярилцаж буй зүйлээ лайв хийж баримтжуулна. Миний хувьд ажлын хэсгийг хянаж, иргэдэд ил тод болгоно гэсэн юм.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгойтой холбоотой асуудлыг гаргаж тавиад яг 21 хонож байна. Улстөрчдийн нэр удахгүй тодорно. Засгийн газрын хуралдаанаар ажлын хэсэг байгуулсан. Нүүрсний луйвартай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагатай хамтарч ажиллах болно. Засгийн газраас өнөөдөр байгуулагдсан ажлын хэсэгт жагсагчдын төлөөлөл болж, 100 хүртэл хүн орж болно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *