Categories
мэдээ улс-төр цаг-үе

У.Хүрэлсүх: Залуу хойч үедээ сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно

МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор мэдэгдэл хийлээ.


Тэрээр “Чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Үүнийг би асар том хариуцлага гэж гэж хүлээж авч байгаа.

Эхлүүлсэн ажлаа дуусгах, хэлснээ хийж хэрэгжүүлэх мөн монголын ард түмэн, Монгол Улсын төр засгийг тогтвортой байлгаж ажиллаасай гэсэн энэ том итгэл найдварыг өвлүүлж энэ удаагийн сонгуульд ард түмэн маань саналаа өглөө.

Ард түмнийхээ итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно. Улс орны хөгжил, ард түмний эв нэгдэл, залуу хойч үедээ сайхан нийгэм үлдээхийн төлөө чөмгөө дундартал хүчин зүтгэх болно. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд хамт өрсөлдсөн АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нартаа чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлж байна. Энэ сурталчилгааны 14 хоногийн хугацаанд орон нутгаар явж сайхан өрсөлдлөө. Шударга, ил тод, нээлттэй зардал багатай сонгууль болсон гэж үзэж байна. Хоёр нөхөртөө улс төрийнх нь хувьд амжилт хүсье. Мөн гэр бүлд нь сайн сайхныг хүсэж байна.

Хэвлэл мэдээллийн байгууллагынхандаа мөн талархал илэрхийлье.

Монголынхоо ард түмэнд баярлалаа. Монгол Улсын төлөө зүтгэе” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *