Categories
мэдээ улс-төр

Ө.Энхтүвшин: Өмнөх Засгийн газрын алдааг одоогийн Засгийн газар давтаж байна

Ө.Энхтүвшин зурган илэрцүүд

УИХ-ын ээлжит чуулганы хуралдаан өнөөдөр буюу есдүгээр сарын 2-нд 15:30 цагаас хуралдаж эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай өргөн мэдүүлсэн. Өнөөдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө. Энхтүвшин:Өмнөх Засгийн газрын алдааг Ж.Эрдэнэбатын Засгийн газар давтаж байна. Үүнээс яаж гарах талаар МАН-ын бүлэг хэлэлцэж байгаад ийм төсөл оруулж ирж байна. Гэхдээ оруулж ирсэн Төсвийн тухай хуульд дахиад засч, залруулах зүйл байгаа. МАН-ын сонгуулийн үеэр ард түмэндээ амласан мөрийн хөтөлбөрөөсөө ухарч болохгүй. Эдийн засаг, нийгэм хүндрэлтэй байна. Үүнээс гарахын тулд зөв бодлогоор зүтгэх ёстой. Гэхдээ бид зарим бодлогоосоо ухраад байна. Тухайлбал, сарын 2.5 сая төгрөгөөс дээш цалинтай иргэдээс 25 хувийн татвар авах тухай хууль оруулж ирж байгаа. Үүнийг ойлгуулахдаа Монголын нийгмийн шимэгч нар болсон хүмүүс байгаа гэж иргэдэд харуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *