Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ө.Бат-Орших харцага түрүүлж чансааг тэргүүлж эхэллээ

Ө.Бат-Орших харцага зурган илэрцүүд

Ардчилсан нам байгуулагдсаны 27 жилийн ойд зориулсан барилдаан чансаа өндөр боллоо. Харцага Ө.Бат-Орших түрүүлж, арслан Н.Батсуурь үзүүрлэв, Их шөвөгт аварга С.Мөнхбат, арслан Э.Оюунболд нар шалгарав.

Нэг аварга, таван арслан, гурван заан магнайлан барилдсаны дотор наадмаас хойш огт барилдаагүй Х.Мөнхбаатар арслан зодоглосон нь эхний сонин байлаа. Мөнхбат аварга хамгийн эхэнд давж тугаа тойрсон бөгөөд дөрвийн онолт дээр а.з Т.Түмэндэмбэрэл аваргыг нэлээд “зулгааж” барилдсаныг эс тооцвол шуурхай, дайчин барилдсаар их шөвөгт шалгарлаа. Харин их шөвөгт харцага Бат-Оршихтой нэлээд удаан барилдсаны эцэст барьц сонгуулаад хашиж мордоход нь бараг тэмцэлгүй унасан. Улмаар Бат-Орших харцага нутгийн арслан Батсуурьтай түрүү булаалдаж, давхар шуудагнаас мушгиж давснаар энэ өдрийн түрүү бөхөөр тодорч 5 сая төгрөгийн бай шагнал гардлаа. Харцага тахиа жилд тун өнгөтэй байх бололтой. Дөрвөн барилдаанд барилдахдаа дөрвүүлэнд нь шөвөг алдсангүй.

Үзүүр бөхийн хувьд их шөвөгт Оюунболд арслантай ёстой л хүчээ “дуустал” барилдсан болов уу? Үндсэн цаг дуусч барьц сонголцсоноор эхлээд Оюунболд арслангийн талаар шоо бууж, барьц сонгоход Батсуурь зовлонгүй барьцыг задлав. Тэгээд өөрийн боломж дээр сугадсан барьцтай түрж хөөн мушгиж, давхар хутган давсан бөгөөд Оюунболд арслан “бариагүй байсан” хэмээн бага зэрэг маргах маягтай л байсан. Гэхдээ хөлийн цэцийн шийдвэрийг сонсонгуутаа шууд элэг бүсээ тайлан гүйж ирэн Батсуурь арсланд тахимаа өгөв.

Бат-Орших харцага Пүрэвсайхан заанаас даагаа амжилттай нэхлээ. Цагаан сараар тэдний барилдаан бас л янзтайхан болсныг үзэгчид санаж буй биз ээ. Энэ удаа харцага давхар шуудагнаас шахаж татангуут түрээд давна лээ.

Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, Сүлд спорт хороо, Дүнжингарав дэвжээний бөх аймгийн арслан Э.Ууганбаярт гардуулав.

One reply on “Ө.Бат-Орших харцага түрүүлж чансааг тэргүүлж эхэллээ”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *