“Twitter” компани III улиралд 1.2 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаа тайлагналаа.
Энэ нь өмнөх улирлаасаа 37 хувиар өссөн дүн болж байна. “Apple”-ийн “IOS 14” үйлдлийн системд хийсэн шинэчлэл цахим сүлжээний компаниудын борлуулалтад сөргөөр нөлөөлж байгаа аж. Харин “Twitter”-ийн хувьд нөлөө бага байсан талаар тус компани мэдээллээ. Үүний дараа “Twitter”-ийн хувьцааны ханш гурван хувиар өссөн байна.
Тайлант хугацаанд “Twitter”-ийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 211 сая хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 13 хувиар өссөн үзүүлэлт боллоо.