Италийн Ром хотод Олон улсын туялзуур сэлэмний холбооны конгресс болов. Уг арга хэмжээнд манай улсаас туялзуур сэлэмний холбооны дэд ерөнхийлөгч Л.Ганпүрэв, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хосбаяр нар оролцсон юм. Эл уулзалтаар 2015 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг есдүгээр сарын 7-12-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Үүнээс гадна Азийн туялзуур сэлэмний холбооны Ерөнхий Ассемблейг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Уг хуралд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны төлөөлөгч болон FIE-ийн ерөнхийлөгч Алишер Усманов оролцох юм. Мөн Монгол, Японы туялзуур сэлэмний холбоо хамтран тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхэр болсон бөгөөд элч төлөөлөгчөөр олимпийн хошой мөнгөн медальт Юки Отаг сонгожээ.