Австрийн судлаач-аялагч Хайнрих Харрер дэлхийн хоёрдугаар дайны үед Түвдэд долоон жил амьдрахдаа, Буддын шашны тэргүүн, XIV Далай ламтай нөхөрлөж, түүний хүндэт багш нь болсон. Энэ талаараа “Түвдэд өнгөрүүлсэн долоон жил” нэртэй ном бичсэн нь Австрид төдийгүй барууны орнуудаднэрд гарсан билээ. Хайнрих Харрер нь залуудаа уулын спортын тамирчин байсан бөгөөд 1936 онд Австрийн шигшээ багт орж Олимпт оролцсон нэгэн. 1940 оны хавар тэрээр Гималайн нурууны Нанга-Парбат оргилд тандалт судалгаа хийчихээд нутаг буцах гэж байтал Европт дайн гарч бүх төлөвлөгөө нь орвонгоороо эргэв. Энэтхэгт байгуулагдсан холбоотны армийн цэргүүдэдбаривчлагдаж тус улсын хамгийн том шоронд хоригдсон байна.Энэтхэгт байхдаа хэрхэн баривчлагдан, шоронд орсон түүхээр энэ ном эхэлдэг. Цуг хоригдож байсан хэдэн нөхөдтэйгөө ярилцан оргох бэлтгэлээ базаасан аж. Шоронгийн номын сандбайсан Ази тивийн талаарх бүх л номыг уншин судалж, нутгийн иргэдтэй хэл нэвтрэлцэх шаардлагатай тул хинду, түвд, япон хэл уйгагүй судалсан байна. Хол зам туулах нь тодорхой тул бие бялдрын бэлтгэлээ ч хангаж, ярьж тохиролцсоноосоо буцахгүйн тулд цуг оргохоор шийдсэн нөхөдтэйгөө “Андгай” бичиг үйлдэж гарын үсгээ зуржээ. 1943 оны тавдугаар сард оргож Энэтхэгээс Түвдийн хилд тулж ирээд баригдахдаа сэтгэлээрихэд гутарсан аж. 28 хоног эрх чөлөөгөө эдлэн зугтаж явахдаа ядарч туйлдах, өлсөж цангах гээд юм юм үзжээ. Гэвч эдгээр бэрхшээл нь эрх чөлөөтэй байхын хажууд юу ч биш санагдана. Эргэж шоронд орсон даруйдаа дахин оргох төлөвлөгөөгөө боловсруулав. Санаа нийлсэн хэсэг нөхөдтэй хамтран бэлтгэлээ базаахдаа Английн цэргийн ахмадын дүрэмт хувцас хүртэл оёулжээ. 1944 оны дөрөвдүгээр сард хоёр дахь удаагаа оргосноор эрх чөлөөтэй болов. Цуг оргосон хүмүүсбүгд өөр өөрийн замаа хөөж Хайнрих Харрер, Петер Ауфшнайтер нар зам нийлжээ. ТэдЭнэтхэг, Түвдийн нутаг Гималайг цугтаа туулахдаа өлсөж, даарч, өвдөж, бусдад дээрэлхүүлэн зугтаж явахдаа сэтгэлийн маш их тэнхээтэй байсны хүчээр бэрхшээлийг давж гарсан гэдэг. Ямар ч зөвшөөрөлгүй Лхас хот хүрэхээр зориг гарган явахдаа Түвдийн соёл, иргэншилтэй танилцаж, хэлийг нь сурсан байна. Дэлхийн хамгийн өндөр уулын бэлээр явахад сарлаг л хамгийн найдвартай үнэнч нөхөр нь болж байв. Олон чхүний тус дэмээр хэдэн сар явган явжээ. Тэд сүүлдээ түвд хүнээс ялгарахаа болсон гэдэг. Лхаст ойртон ирэхэд хамгийн түрүүнд Цогчин дуганы алтан ганжир харагджээ. Азаар шахуу Лхас руу нэвтрэхэд хавагнаж улайж, цэврүүтэж шархалсан хөл нь гудамжаар явах хүмүүсийн нүдэнд хамгийн түрүүн туссан гэдэг. Эцэж туйлдан, өлбөрч үхэх шахсан тэд тун удалгүй Дээрхийн гэгээнтний дотнын нөхөр болонТүвдийн дээдчүүдийн хүрээнд орж, барууны соёлыг түгээж, Засгийн газраас нь янз бүрийн ажил гүйцэтгэххүсэлт тавьдаг болж, нэлээд өндөр цалин хөлс авна хэмээн зүүдлээ ч үгүй. Харахад нүд хальтрам тэд хэсэгхэн зуур биеэ амраахаар нэгэн оромжинд хэвтэж байхад нь нэгэн эмэгтэй өрөвдсөндөө сэнжтэй аягаар дүүрэн шар тостой цай авчирч өгөхөд ихэдбаярлажээ. Ийнхүү өл залгуулан суутал гэнэт англиар тун цэвэр ярих сонсдож дээш хартал баян тансаг хувцасласан, язгууртан байрын түвд хүн зогсоно. Х.Харрер, П.Ауфшнайтер хоёр герман үндэстэн бөгөөд Түвдэд орогнол хүсч байгаагаа хэлэхэд хотын захирагчаас зөвшөөрөл аваад гэртээ байлгаж болно гэжээ. Тэр нь нэлээд эрх мэдэл бүхий бөнпо(түвдийн хэргэм цол) хүн байжээ. Ийнхүү Танмэг хэмээх тавдугаар зэргийн түшмэлийнд гэрт амьдарч удалгүй Лхас хотынхны ярианы сэдэв болов. Тэдэнтэй уулзаж ярилцахаар өдөр алгасалгүй өндөр зиндааны айлчин гийчидтасралтгүй цував. Хамгийн түрүүнд сайд Цэрэн хэмээх нэлээд нэр хүндтэй сайдын хүү уулзсан байна. Ийнхүү Түвдүүдийн дээдсийн хүрээнд орж, XIV Далай ламын эцэг эх нь хүртэл гэртээ урьж шуудай гурил, замбаа, сав дүүрэн тос бэлэглэсэн аж. Тэр үеийн Лхас хот ертөнцөөс огтхон ч тасраагүй байсан гэдэг. Дэлхийн хэвлэлүүд, өдөр тутмын сонин бүгд ирнэ. Тэр битгий хэлалдарт “Life” сэтгүүлийг захиалдаг байжээ.Өнөөдөр ч алдартай “Elizabeth Arden”-ний бүтээгдэхүүн, “Pons” фирмийн нүүрний тос хүртэл байсан гэдэг. Х.Харрерийн амьдарч байсан Танмэгийн байшингийн гадаах цэцэрлэгт усан оргилуур барьж өгсөн нь Түвдэд анхных болжээ. Тэднийг хэрхэн ажиллаж байгааг тэр үед Потала ордныхоо дээвэр дээр байрлуулсан дурангаар Далай лам хардаг байсныг мэджээ. Буддын шашны тэргүүнд бараалхаж, ойр дотно болоход Дээрхийн гэгээнтний ах Лувсан Жанцан чухал үүрэг гүйцэтгэжээ. Хэдийгээр дүү нь амьд бурхан гэгдэж байсан ч ах Лувсан Жанцан маш даруухан хэвээр үлдсэн гэдэг. Потала ордонд тун ганцаардмал амьдрал туулж байсан залуухан Далай лам маш хэрсүү, барууны соёлыг ихэд сонирхдог, дэвшилтэт үзэлтэй байсан гэдэг. Cүүлдээ Далай лам хичээл заалгуулдагболсон. Ийнхүү Х.Харрер, П.Ауфшнайтер нар Түвдэд суурьшихаар шийдсэн боловч улс төрийн байдал нэлээд ээдрээтэй болсон. Далай лам ч Лхасыг орхин явахаас өөр аргагүй болгоход тэд Дээрхийн гэгээнтэнтэй хамт явж нутгаа зорьжээ.
Ю.ДЭЛГЭРМАА