Categories
мэдээ нийгэм

Төв замаар зорчиход төлбөр төлдөг болно гэнэ үү?

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өчигдөр “Улаанбаатар хотын түгжрэлтэй бүсэд мөрдөх хөдөлгөөнт журам” төслийг иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулав. Үүнд зааснаар хотын төвөөр машинтай зорчсон иргэд сард 40-50 мянган төгрөг тушаах хэрэгтэй болсон байна. 

Өөрөөр хэлбэл, Баруун дөрвөн замаас 13 дугаар хорооллын уулзвар, “Гэсэр” сүмээс Сансарын тунелийн баруун уулзвар, Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайваны өргөн чөлөөгөөр машинтай зорчсон иргэд төлбөр төлнө. Төлбөр төлөөгүй жолооч 07.00-22.00 цагийн хооронд дээрх замаар зорчихгүй гэнэ. 

Мөн зохицуулалтын дагуу:

1. “Энхтайваны өргөн чөлөөний Баруун дөрвөн замын уулзвараас Бөхийн өргөөний уулзвар хүртэл, Гэсэр сүмийн уулзвараас Сансарын тунелийн баруун уулзвар хүртэл Ж.Самбуугийн гудамж, Залуучуудын өргөн чөлөө, Бээжингийн гудамжнаас урагш Энхтайвны өргөн чөлөө хүртэлх гудамж замуудад түгжрэлтэй бүсийн хязгаарыг тогтоож 07:00 цагаас 20.00 цагийн хооронд төлбөр төлөөгүй тээврийн хэрэгслийг дээрх гудамж замуудад хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана. 

2. Энэхүү хязгаарлалтыг бүх нийтийн баяр, амралтын өдрүүдэд мөрдөхгүй.

3. Нийслэл хотын замын хөдөлгөөнд оролцох аймаг орон нутгийн болон Зэвсэгт чүчин, Хилийн цэргийн дугаар бүхий тээврийн хэрэгслүүд энэхүү зрхицуулалтад мөн адил хамаарна. 

4. Тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон шуурхай ажлын болон дуудлагын, нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, хүүхдийн, ажилчдын болон жуулчны автобус, дипломат байгууллагын, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэлд энэхүү зохицуулалтад хамаарахгүй” гэжээ. 

Ээлжит зохицуулалтын төслийг энэ сарын 13-ны өдрийн НИТХ-аар хэлэлцэх гэж байна. Өмнө нь машины дугаарын хязгаарлалт тогтоож замын түгжрэл 30 хувиар буурсан гэх ч машины тоо өсч үр дүн буурах магадлалтай болоод байгаа билээ. Хотын дарга боловсруулсан төслөө агаарын бохирдол бууруулах, замын түгжрэлийг багасгах хэмээн тодорхойлж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *