Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжид болсон ослын талаар Ажлын хэсгээс мэдээлэл хийлээ

Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан:

Нөхцөл байдалтай холбоотой албан ёсны мэдээллийг хүргэж байна.

НЗД-ын захирамжаар Төв цэвэрлэхэд гарсан осолтой холбогдуулан шуурхай ажлын хэсэг байгуулагдаад байна. Энэхүү ажлын хэсэг гарсан осолд дүн шинжилгээ хийж, зохион байгуулах үүрэг бүхий юм. Үүнд БХБ, МХЕГ гэх мэт мэргэжлийн бүх байгууллагыг оролцуулсан ба байгууллагууд юуны учраас ажилчид амь насаа алдсан болон нас барсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдлаа.

Төв цэвэрлэх байгууламжийн насосны станцыг 48 цагийн дотор хэвийн горимд шилжүүлэн ажиллахаар мөн төвлөрч байна.

Өчигдөр болсон нөхцөл байдлаас үүдэж одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгууламжид 50-60 сантиметрийн хэмжээтэй зузаан лаг хуримтлагдаад байна. Эдгээр лагийг шингэлж, зайлуулах ажлыг яаравчлан хийж байна.

Хэрэг, мөрдөн байцаах ажиллагаанд бид хөндлөнгөөс саад болох эрхгүй. Тийм учраас Цагдаагийн болон Прокурорын газраас өгсөн зөвлөмжийг дагуу мэдээллийг бид өгч байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тухайн газрыг онцгой горимд шилжүүлэн ажиллаж байна.

Лагийн газар, тус орчинд осол гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг гүйцэтгэж байна. Ингэснээр холбогдох байгууллагууд ажлаа хийж, мөрдлөгийг явуулах боломжтой болно.

Амь үрэгдсэн дөрвөн хүнээс гадна хордож эмнэлэгт хүргэгдсэн хүмүүс байгаа. Өглөөний байдлаар нийт найман хүн хордлого болон сэтгэл зүйн үйлчилгээ авахаар эмчлүүлж байгаа, биеийн байдал тогтвортой байна гэсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *