Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэхийг зүлэгжүүлэх ажил удахгүй дуусна

Tөв цэнгэлдэхийн ногоон зүлэг, ногоог хиймэл зүлгээр солих ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээс эхлүүлж одоогийн гүйцэтгэл нь 70 хувьтай байна.

Уг ажлыг бөхчүүд болон бөх сонирхогчдоос хиймэл зүлгэн дээр барилдаад, гэмтэж бэртэх эрсдэлтэй гэж байгаа ч хиймэл зүлгийг норгож үзээд байгалийн зүлэгнээс халтиргаа багатай болохыг туршиж үзсэн гэх тайлбарыг хэрэгжүүлэгчид хэлж байна. Пүрэв гарагт зүлэг дэвсэх суурь буюу цэнгэлдэхийг төв хэсгийн хөрсийг цементээр бүрэн хучиж дуусчээ. Уг цементэн суурин дээр Голланд улсаас авчирсан зургаан см-ийн өндөртэй хиймэл зүлгийг дэвсэх юм. Мөн хиймэл зүлгэний дээр зөөлөвч буюу гурван см зузаан хамгаалалтын элсийг дэвсэнэ. Ирэх амралын өдрүүдээс эхэлж хиймэл зүлгийг дэвсэх ажил 14 хоног үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *