Иргэдийн ая тухтай, аюулгүй баярлах нөхцөл бүрдүүлэх зорилгоор Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчмын барилгуудын үйл ажиллагааг 2019 оны долоодугаар сарын 8-16-ны өдрийг дуустал түр зогсоолоо.
Үүнд:
- Хурд группийн захиалгаар баригдаж буй Цэнгэлдэх хотхон,
- Академи хороолол,
- Хүннү 222 хороололын барилгууд,
- “Мон-Аса” ХХК-ийн захиалгаар баригдаж буй 21 давхар оффис үйлчилгээний барилга,
- “Суруга девелопмент” ХХК-ийн захиалгаар баригдаж буй Суруга центр 2 төслийн барилга, Хобби сургуулийн захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Бат дөрвөн баганат” ХХК Хобби сургуулийн цогцолбор 8 блок барилга,
- “Эрчимт сүлжээ зам” ХХК-ны захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Дельта констракшн” ХХК 7 блок 16 давхар Токио таун төслийн барилга,
- “Нарантуул трейд” ХХК-ийн захиалгаар баригдаж буй 11 блок 172 айлын орон сууц SS garden цогцолборын барилга,
- Донгхун глобал ХХК-ийн захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч “Бүти” ХХК-ны 4 блок, Хасвилл хотхоны 2 дугаар ээлжийн барилга, Боловсрол соёл шинжлэх ухааны яамны захиалгаар баригдаж буй ерөнхий гүйцэтгэгч Жунсон ХХК 920 хүүхдийн 130 дугаар сургуулийн барилга,
- Тайм констракшны захиалгаар баригдаж буй 16 давхар 5 блок ерөнхий гүйцэтгэгч Титан тару констракшн Сити молл цогцолборын барилга,
- Алтай холдинг ХХК-ийн захиалгаар баригдаж буй Имарт дэлгүүрийн барилга,
- “Сонгдо монголиа” ХХК-ийн захилгаар баригдаж буй 20 давхар 1 блок худалдаа үйлчилгээний барилгууд зэрэг 14 байршилд 12 захиалагчтай 58 блок барилгын үйл ажиллагааг түр зогсоох, зогсох үеийн аюулгүй ажиллагааг хангах талаар мэдэгдэл хүргүүллээ гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.