Төв цэнгэлдэх хүрээлэн 1959 онд байгуулагдсан. Анх л байсан урт модон сандлыг өнөө жил сольж байна. Нийт 13.6 мянган ширхэг шинэ сандал суурилуулах ажил өчигдрөөс эхэллээ. 200 гаруй сая төгрөгийн төсөвтэй ажлыг долдугаар сарын 8 гэхэд бүрэн дуусгасан байх гэнэ. Хуучин сандлыг будаж, засаад нийслэлийн гудамжинд суурилуулахаар болжээ. Үүнээс гадна Төв цэнгэлдэх хүрээлэнд 37 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил явагдаж буй. Одоогоор гэрэлтүүлэг болон урсгал засварын ажил хийгдэж байгаа юм байна. Цэнгэлдэхийн эргэн тойрны авто замын нөхөөс хийх, зам талбайн цэвэрлэгээ зэрэг ажлуудыг мөн төлөвлөжээ. Харин сур харвааны талбайн индрийг будахаас өөр засвар хийхгүй юм байна.
С.АЛТ