Үндэсний номын сангийн даргаар “Болор цом” наадмын хоёр удаагийн шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоо томилогджээ. Төв номын санг яруу найрагч, зохиолчид удирдсан тохиолдол өмнө нь бий. Тухайлбал, Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Х.Чилаажав нар энэ албыг ашиж байсан түүхтэй. Үндэсний номын сан нь гурван сая гаруй ном хэвлэлтэй Монгол Улсын хамгийн том номын сан билээ. Одоогоор таван хэлтэс, 90 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.