Төв аймгийн Баянцогт, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумдад хоёр үхэр галзуу өвчнөөр өвчилсөн байна. Тухайн газарт 14 хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Эх сурвалж: ОБЕГ
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдвар, халдварын мэдээг хүргэж байна
Нэгтгэсэн мэдээллээр дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 12 дугаар сарын 31-ний байдлаар 20272 хүн өвчилж, 7954 (39 хувь), 678 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 382 (56 хувь) нь нас баржээ.
2015 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар эрчимтэй тархалттай Либери, Гвиней, Сьерра-Леон улсад нийт 20656 хүн өвчилж, 8220(39 хувь)хүн нас баржээ.
Эх сурвалж: ДЭМБ
Ойрхи-Дорнодын коронавируст халдварын талаархи мэдээлэл
Саудын Араб, Жордан улсад Ойрхи-Дорнодын коронавируст халдвараар өвчилсөн дөрвөн шинэ тохиолдол, нэг нас баралтыг мэдээлсэн байна. Дэлхий дахинд нийт 944 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 348 (36.8 хувь) нас барсан байна.