Төв аймгийн Зуунмод суманд хүүхдийн төлөө салбар зөвлөл нь өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, электрон тамхины худалдааг хориглосон байна.
Зуунмод хот фэйсбүүк хуудастаа энэ талаар “Хүүхдийн салбар зөвлөл анхдугаар хуралдаанаар 2022 оны төлөвлөгөөгөө баталж Зуунмод хотын аж ахуйн нэгж, байгууллагын эцэг эхийн зөвлөлийн зөвлөгөөн хийх, хүүхдийн чуулган хуралдуулах, электрон тамхины худалдааг хориглох, хүүхдэд ээлтэй байгууллага шалгаруулах, сар бүр хүүхдийн аян зарлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ” хэмээн мэдээлжээ.