Төв аймгийн Засаг дарга зам тээврийн осолд өртөж, жолооч нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарлаа. Уг хэрэг Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт болжээ.
Ослын улмаас хамт явсан ЗДТГ-ын гурван ажилтан хүнд, хөнгөн гэмтэж, ГССҮТ-д Засаг дарга Ж.Батжаргалын хамт яаралтай түргэн тусламжаар хүргэгджээ.
Эх сурвалжийн хэлж буйгаар Төв аймгийн Засаг даргын сууж явсан машин ачааны машин мөргөж, осолдсон байна. Уг хэрэгтэй холбогдуулан жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.