Categories
мэдээ нийгэм

Төв аймгийн харъяат Б.Нямжавын хээр азарга түрүүллээ

Их хурд-8 азарганы уралдаанд 40 гаруй хурдан азарга гараанаас гарч Төв аймгийн Баян сумын харъяат Б.Нямжавын хээр азарга түрүү магнайд хурдаллаа. Энэ азарга улсын наадамд уралдаагүй, дан уяатай, хавчиг зургаан настай болохыг онцолж байна. Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат О.Батбилэгийн халзан азарга хурдаллаа. О.Батбилэг уяач өнгөрөгч улсын наадамд азарга түрүүлгэсэн билээ. Айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харъяат Т.Төрмөнхийн буурал азарга хурдаллаа. Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харъяат Д.Бат-Эрдэнийн цавьдар азарга хурдаллаа. Энэ азарга улсын наадамд гурав түрүүлж, их хурд уралдаанд мөн түрүүлж байсан улс халзан азарганы төл болохыг онцолж байна Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан Үүр сумын харъяат Д.Ганхуягийн хээр азарга хурдаллаа. Уралдааныг зохион байгуулагч нар түрүү морийг Тоёота Ланд Крузер 200 автомашинаар байлж байгаа бол унаж хурдлуулсан хүүхдийг нэг өрөө байраар шагнаж урамшуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *