ОБЕГ-ын харьяа Улсын нөөцийн салбар агуулахын үйл ажиллагаандаа туузан дамжуулагч төхөөрөмжийг нэвтрүүллээ.
Туузан дамжуулагч төхөөрөмж нь 10 метрийн урт, 1-5 метрийн өндөрт тохируулах автомат удирдлагатай, зөөвөрлөн байрлуулах боломжтой дугуй мөн хоёр чиглэлд эргэх тохиргоотой удирдлагатай аж. Ингэснээр нөөцийн бараа, материалыг ачих, буулгах, сэлгэх ажлыг хөнгөвчилж, ажлын бүтээмжийг гурван дахин нэмэгдүүлэн, алба хаагчдын ажиллах нөхцөл сайжрах боломж бүрдсэн байна.