“Нийслэлийн Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, ерөнхий боловсролын 41 дүгээр дунд сургуулийн хойд талд Туул голын усанд хүний цогцос байна. Гаргаж өгнө үү” гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас зургадугаар сарын 25-ны 15:50 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан 16:25 цагт очиж, Туул голын уснаас иргэн У /53 настай, эрэгтэй/-ийн цогцос байсныг аврах завь ашиглан гаргажээ. Цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.