Categories
мэдээ нийгэм

Туул голд завьт эргүүл ажиллаж байна

Нийслэлийн Онцгой комиссын 2015 оны 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын хамтарсан удирдамжийн дагуу Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2015 оны А/57 дугаар тушаалаар Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын албан хаагчид автомашин, завь бусад техник багаж хэрэгсэлтэйгээр 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Биокомбинатын гүүр хүртэл моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж аюулгүй байдлыг хангаж ажиллана. Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр Туул голд завьт эргүүл ажилладаг. Ингэснээр сүүлийн жилүүдэд нийслэлд усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо буурсан үр дүнтэй байгаа юм.

Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна. Он гарсаар голын усанд автомашинтайгаа суусан-5, живсэн-2, мөс цөмөрсөн-2, шаварт суусан-1, усанд осолдож амь насаа алдсан 1 дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Тухайлбал Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын гүүрийн доор Туул голд хүн осолдсон гэсэн дуудлагыг өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлэг Туул голд 8 метрийн гүнд шумбалт хийж Баянхонгор аймгийн харъяат 31 настай, эрэгтэйн цогцсыг олж гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *