Categories
мэдээ нийгэм

Түүх, археологийн хүрээлэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно

Түүх, археологийн хүрээлэн зурган илэрцүүд

10:00 цагт НИТХ-ын нэгдсэн хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно. 2017 оны эдийн засаг, нийгмийн үндсэн чиглэл батална.

10:00 цагт “Шинэ сувилагчийг дадлагажуулах нь” сэдэвт сургалт ЭМЯ-ны Б танхимд болно. Сургалтад НЭМГ-ын харьяа Эрүүл мэндийн байгууллагуудын 140 шинэ сувилагч, ахлах сувилагч нар оролцно.

10:00-15:00 цагт хугацаанд Төв аймгийн Батсүмбэр суманд /Улаанбаатар хотоос 80км/ байрлах Ахмад настны үндэсний төв/Ахмадын асрамжийн газар/-т МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн магистрын оюутнуудын санаачлагаар “Нас бол тоо” өдөрлөг болно

11:00 цагт СХД-ийн 12 дугаар сургуулийн хурлын танхимд “Сонгино” бие даан амьдрах төв “Ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцахад нөлөөлж буй хүчин зүйлс” сэдвээр хийсэн мониторингийн тайлангийн үр дүнг СХД-ийн ЕБС-ийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнуудад танилцуулах, хэлэлцүүлэг зохион байгуулагдана.

11:00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд “S.A.I.R Prince”,Чингис хааны дэлхийн академийн Ерөнхийлөгч П.Давааням, шавь нар болон шинжээчдийн хамт “Дэлхийн түүх, Аугаа их нээлт-20 жилд” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Чингис Хааны Дэлхийн Академийн 20 жилийн ойн талаарх Хэвлэлийн бага хурал болно.

11:00 цагт Хүрээлэнгүүдийн нэгдсэн нэгдүгээр байр /Офицеруудын ордны урд/-ны дөрвөн давхрын 410 тоотод Түүх, археологийн хүрээлэн “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна.

12:00 цагт Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, МҮХАҮТ, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монголын үнэт цаасны бирж”, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-иас “Төрд хүргэх мэргэжлийн байгууллагуудын мессэж” сэдвээр мэдээлэл хийнэ.

12:00 цагт Соёлын төв өргөөнд. Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойн баярын хурал дээр хотын дарга С.Батболд үг хэлнэ.

14:00 цагт БХО-д эхлэх “Боловсрол судлал, арга зүйн судалгааны
уламжлал, шинэчлэл” хуралд ШУА-ийн академич Н.Бэгз Б.Жадамбаа, БХ-ийн захирал М.Итгэл, БМДИ-ийн захирал А.Туяа С.Батхуяг (Sc.D, проф) Ч.Пүрэвдорж (Sc.D, проф.) Ж.Энхтүвшин (М.Ed.) нар оролцоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *