Categories
мэдээ нийгэм

ТҮЦ эрхлэгчид “Ерөнхий сайдтай заавал уулзаж байж суултаа зогсооно” гэв

Өнөөдөр Монголын худалдаачдын холбоо болон ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо, Монгол ардын намыг мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг шаардаж, МАН төв байрны гадаа суулт хийж байна.

Монголын худалдаачдын холбооны тэргүүн З.Пунсалдулам “Монгол ардын нам бол 97 жилийн түүхтэй нам юм. Гэвч МАН үндсэн хуулиа биелүүлэхгүй байна. Хамгийн гол нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй байгаа юм. Сонгуулиар өгсөн амлалт нь яг эсрэгээрээ явагдаад байна. Тиймээс бид амлалтаа биелүүлэхийг шаардаж энд суулт хийж байгаа юм. Мөн бид Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад холбогдох албан тушаалтнуудтай уулзахыг хүсэж байна. Бид гүйцэтгэх албаны хүмүүстэй нь уулзахгүй. Заавал Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж байж суултаа зогсооно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *