УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон хугацаанаасаа цаг гаруй хойшилж эхэллээ. Хуралдаанаар нийт 15 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах эсэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх эхлэн хэлэлцэхээр байв.
Харин энэ асуудалд УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авлаа. Тиймээс 2015 оны төсвийн тодотгол болоод хамт өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв. Энэ оны төсвийн тодотголын төслийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулаад, гишүүдийн асуултад хариулж байна.