Өнөөдөр хэдийгээр ганцхан УИХ-ын чуулганы хуралдаан болох хуваарьтай байдаг ч Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэх тул дараахь байнгын хороод ч хуралдахаар товлогдоод байна.
1.Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдыг үүрэг ажлаас нь чөлөөлөх тухай асуудал /Төсвийн байнгын хороо дангаараа/;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдыг томилох тухай асуудал /хамтарна/
2.Аюулгүй байдал гадаад бодлогын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 10.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга хот байгуулалтын, Зам тээврийн, Уул уурхайн, Эдийн засгийн хөгжлийн, Эрчим хүчний сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал /ЭЗБХороо дангаараа/;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал /АБГББХороо дангаараа/;
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдыг томилох тухай асуудал /хамтарна/.
- Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд /санал өргөн мэдүүлсэн тохиолдолд/; Уул уурхай, эрчим хүчний сайд нарыг томилох тухай асуудал /ЭЗБХороо дангаараа/.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд нийцүүлэн холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/.