Онцгой байдлын ерөнхий газар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн багийнхан Дархан-Уул аймагт ажиллалаа.
Төслийн багийнхан аймгийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөл, холбогдох мэргэжлийн анги, албадуудтай хамтран Дархан хотын газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөгөөг боловсруулах сургалтыг зохион байгууллаа.
Дархан-Уул аймаг нь хүн ам олноор төвлөрсөн, барилгажилт ихтэй, үйлдвэрлэлийн хот гэдгээрээ болзошгүй газар хөдлөлтийн аюулын үед эрсдэл өндөртэй аймагт тооцогддог юм.