Categories
мэдээ нийгэм

Тусгай зөвшөөрлийг нь цуцалж өгөх хүсэлтийг удаа дараа илгээсэн гэв

Баянгол дүүргийн арвандөрөвдүгээр хороо буюу “Ачлал” их дэлгүүрийн ард байрлах нийтийн орон сууц нурах аюулд орсон учраас Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр 50 өрхийн 244 оршин суугчдыг нь өчигдөр орой нүүлгэн шилжүүлсэн билээ. Учир нь тус байрны суурьтай тулгаж, хэт таваас зургаахан метрийн зайд газар ухсан учраас ийн нухар эрсдэлтэй болжээ. Тус байр нь 1980-аад онд ашиглалтанд орсон 48 айлын орон сууц юм. Тэднийг ойролцоох зочид буудлуудад тараан байршуулсан юм.

Харин Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Бид өнгөрсөн жилийн намраас хашаа татаад, газар ухахтай нь зэрэгцээд тус газар барилга барих тусгай зөвшөөрлийг цуцлуулж өгөөч гэсэн хүсэлтээ Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлсэн ч одоог хүртэл албан ёсны хариу ирүүлээгүй байна. Одоогоор зочид буудалд байгаа иргэдийн өрөөний хөлс, хоолны зардлыг өөрийн нөөц хөрөнгөнөөс гаргаж байна. Мэдээж бүх асуудал шийдэгдсэний дараа буруутай этгээдээр гарсан зардлаа нөхөн төлүүлнэ. Одоогоор 10 гаруй сая төгрөгийн зардал гарчихаад байна” гэсэн юм.

Энэ талаарх дэлгэнэрүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас уншаарай.

М.Ууган

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *