Коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой мэдээллийг ЗГОНХХ-ийн дарга, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг өглөө.
“Манай улс хойд хөрштэйгөө олон удаагийн яриа хэлцэл хийсний үр дүнд “Cпутник V” вакциныг ДЭМБ зөвшөөрсний дараа шат дараатайгаар, сонголттойгоор хийнэ. Мөн БНХАУ-ын Сенефарм компанийн хөгжүүлсэн вакциныг авахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ мэтээр дэлхий дахинд үр дүн нь онол практикийн хувьд гараад явж байгаа вакцинуудыг иргэдэд өөрсдийнх нь сонголтоор хийх болно. Манай улс насанд хүрсэн 2 сая орчим иргэнээ бүгдийг нь вакцинжуулалтад хамруулна. Гадаадаас чартер нислэгээр ирж байгаа иргэдээ ч мөн коронавирусийн эсрэг вакцинд хамруулна. Монгол Улсын хүн амын 40 хувь нь хүүхэд учраас хүн амынхаа 60 хувийг буюу насанд хүрсэн иргэдээ вакцинжуулна” гэв. Дэлхий нийтэд одоогоор коронавирусийн эсрэг хүүхдэд тарьж болох вакциныг эцэслэн шийдээгүй байна мөн гэдгийг онцлов.