“Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээрээ үзэгчдийн танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг “Cүлд” нэртэй энтертайнмент байгуулан анхны бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн оны наймдугаар сараас зураг авалтаа эхэлсэн “Үндэсний баялаг” хэмээх сонирхолтой дэлгэцийн уран бүтээл ирэх сарын 10-нд нээлтээ хийх аж. Кино зохиолоо залуу жүжигчин өөрөө бичсэн бөгөөд уул уурхай, хил хязгаар, алт мөнгө гэдгээс илүү хүн өөрөө, тэр дундаа эрдэнэт хүмүүнийг тээж төрүүлдэг эх хүн үндэсний баялаг гэдгийг харуулахыг зорьсон байна. Тус кинонд Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, С.Ариунбямба, Г.Энхжаргал, Ц.Одонтунгалаг, Б.Гүнзаяа, Г.Содномцог зэрэг уран бүтээлчид тогложээ. Киноны дууг “Мотив” хамтлаг “амилуулсан” байна.
Categories