Categories
мэдээ нийгэм

Тусгай нислэгээр татан авсан иргэдийн тусгаарлалтын хугацаа дуусжээ

Гадаадаас тусгай нислэгээр татан авсан бүх иргэний 21 хоногийн тусгаарлалтын хугацаа дуусаж, гэрийн ажиглалтад шилжсэн гэдгийг УОК-ын шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онцолллоо.

Тодруулбал, улсын хэмжээнд 59 тусгаарлах байр байгаагаас нийслэлд 19 нь байдаг бөгөөд эдгээрт 1017 хүн байна. Харин орон нутгийн тусгаарлах 40 байранд 559 иргэн байгаа аж. Тусгаарлалтад байгаа хүмүүс дотоодод коронавирусний батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлын хүмүүс гэдгийг Б.Ууганбаяр хурандаа онцолсон юм.

Тэрбээр, “Улаанбаатар хотод коронавирустэй нь батлагдсан 99 хүний байсан 37 цэгт хорио цээрийн дэглэм сахиулах ажилд цагдаа, онцгой байдлын байгууллага болон бусад төрийн албан хаагчид ажиллаж байна. Сүүлийн 3 хоногт тусгаарлах байрнаас Улаанбаатар хотын тусгаарлах байрнуудаас 518 хүн гэрийн ажиглалтад шилжсэн. Харин орон нутагт сүүлийн 24 цагт 39 хүн гэрийн ашиглалтад шилжсэн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *