Цагаан хад суурьшлын бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор ЗХЖШ, ЦЕГ, ОБЕГ, ТЕГ, ХХЕГ, МХЕГ, Авто тээврийн үндэсний төв, ХӨСҮТ-ын лаборатори, Гаалийн газар алба хаагчидтай хамтран Зэвсэгт хүчний 089, 350 дугаар ангийн 50 цэргийн алба хаагч 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн үүрэг гүйцэтгэж байна.
Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид хамгаалалтын бүсийг ШНБ-1,2,4, Пост-2,3,4,5,7,8,9,11, Хөдөлгөөнт эргүүл-1, Шинжилгээний байр-1, Терминал-1 цэгүүдээр Зэвсэгт хүчин, Цагдаа, Онцгой байдлын албаны цэргийн алба хаагчидтай хамтран хоёр ээлжээр 24 цагаар 12 нэгж тээврийн хэрэгсэлтэйгээр 83-100 километрийн радиуст хяналт тавин ажиллаж байна.
Бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг ачаа тээврийн компаниудын нийт 10858 жолооч нарыг РСR шинжилгээ өгөх үйл ажиллагаанд дэг журмыг сахиулах, эмх замбараагүй байдал гарахаас сэргийлэх, халдвар хамгаалалын дэглэмийг сахиулан ажиллаж хилийн боомт руу орох, гарах, PCR шинжилгээний бичиг хэргийн материалууд, ШНБ-1, ШНБ-2 дугаар цэгээр нэвтэрсэн тээврийн хэрэгсэл, иргэд болон үүрэг гүйцэтгэх хугацаанд ШНБ, хяналтын пост, хөдөлгөөнт эргүүлийн хугацаанд гарсан зөрчлийг илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллаж ахлах даргаас өгсөн үүрэг даалгаварын нэр төртэйгээр гүйцэтгэж байна.
Улмаар цэргийн алба хаагчдийг халдварт цар тахал “Ковид19” өвчний халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ээлж солих ажиллагааг 2 ээлжээр 2022 оны 01 дүгээр сарын 21-нээс 25-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн алба хаагчид улс эх орныхоо бүтээн байгуулалтын ажилд хоёргүй сэтгэлээр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байна гэж Тусгай хүчний цэргийн командлалаас мэдээллээ.