Categories
мэдээ нийгэм

Тусгаарлах байрны зардлыг урьдчилж шилжүүлэхийг УОК-оос анхаарууллаа

Коронавируст халдварын шинэ хувилбар болох “Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн захиалгат нислэгээр эх орондоо ирэх иргэдэд зориулж Улсын онцгой комиссоос анхааруулга гаргалаа. Тодруулбал, иргэдийг 10 хоног өөрийнх нь зардлаар тусгаарлах бөгөөд тусгаарлах байранд 4-12 настай хүүхэд 50 мянга, 13-аас дээш настай иргэн өдрийн 100 мянган төгрөг төлөх юм. Тусгаарлах байрны зардлыг Онцгой байдлын ерөнхий газрын дансанд урьдчилан шилжүүлэх ёстойг анхаарууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *