Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийв. Тус яам долоон газар, долоон хэлтэстэй ажиллахаар болсон гэнэ.Д.Эрдэнэбат сайд “Аж үйлдвэрийн яамны гол зорилго нь Монгол орныг хэрэглээний эдийн засгаас бүтээгчдийн гарт орсон эдийн засаг руу шилжүүлэхэд оршино. Хийх ажлынхаа хөтөлбөрийг гурван хэмжээст хувааж ойрын буюу 1.5 жил, дунд хугацааны буюу 5-10 жилд Монгол орны аж үйлдвэрийн бодлого ямар төвшинд хүрсэн байх вэ, урт хугацаанд буюу 10-20 жилд Монгол орны нөхцөл байдал яаж өөрчлөгдсөн байх вэ гэдэг бодлогын зураглал гаргана” хэмээн хэллээ. Үүний хүрээнддотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх чиглэлд импортын барааны гаалийн татварыг өөрчлөх асуудлыг ирэх даваа гаригт Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөжээ. Шинэ он гарахад Төрөөс аж үйлдвэржилтийн талаар баримтлах бодлогыг УИХ-д өргөн мэдүүлнэ. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газарт боловсруулагдаж байгаа Үйлдвэржилтийн тухай хуулийн төсөлд хамтарч ажиллах, жижиг дунд үйлдвэрийг сэргээх, чөлөөт бүсүүдийг сэргээх, аж үйлдвэрийн паркийг бодитоор бий болгохтой холбоотой хэд, хэдэн хуулийн төслүүдийг УИХ-д оруулж хэлэлцүүлэх аж. Түүнчлэн эрчим хүчний дутагдлаас гарахын тулд хөрөнгө оруулагч нартай хэлэлцээрийг дуусгаж, ажилд нь татан оролцуулах чиглэлээр сонгон шалгаруулалтыг хийх зэрэг ажлуудыг ч шуурхайлахаар болсон гэнэ.