Categories
мэдээ нийгэм

​Түрүүлсэн морьдыг цоллож, шагнал гардууллаа

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаанд түрүүлж, айрагдсан морьдыг цоллож шагнал гардуулах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.

Шагналыг Шагналыг Үндэсний их баяр наалмыг зохион байгуулах хорооны дарга Шадар сайд Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар шагнал гардуулж, баяр хүргэлээ.

Азарга

Түрүү магнайд Төв аймгийн Угтаал сумын алдар уяач Б.Баттөрийн бидэрт хул азарга

Аман хүзүүнд Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэгийн хүрэн халзан азарга

Айргийн гуравт, Төв аймгийн Баянцагаан сумын харьяат, Монгол Улсын алдар уяач Д.Баянбатын наран хонгор азарга

Айргийн дөрөвт, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын алдарт уяач Н.Атарбаяр зээрд азарга,

Айргийн тавт, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, Аймгийн алдарт уяач Д.Ганхуягийн хүрэн азарга

Их нас

Түрүү магнайд, Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат, Улсын алдарт уяач Г.Буянтогтохын зээрд халзан морь

Аман хүзүүнд, Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Ц.Батсайханы хээр морь

Айргийн гуравт, Дундговь аймгийн Хулд сумын МУ-ын алдарт уяач Б.Лхагва-Очирын хул морь

Айргийн дөрөвт, Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач МУ-ын тод манлай уяач Д.Баяраагийн хонгор халзан морь

Айргийн тавд, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Л.Ганбаатарын зээрд морь

Соёолон нас

Түрүү магнайд, Хөвсгөл аймгийн Аршаант сумын уяач А.Билгүүдэйгийн хонгор халзан үрээ,

Аман хүзүүнд, Завхан аймгийн Завханмандал сумын харъяат Ц.Мөнхбаярын цавьдар

Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Ганхуягийн хээр,

Айргийн дөрөвт, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы хонгор халзан үрээ, Айргийн тавд, Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Г.Хадхүүгийн хар соёолон

Хязаалан нас

Түрүү магнайд, Дорнод аймгийн Чойбалсан сумын уяач Х.Болорчулууны зээрд хязаалан,

Аман хүзүүнд, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Тод манлай уяач Д.Хишигжаргалын зээрд үрээ,

Айргийн гуравт, Увс аймгийн Тэс сумын уугуул Ч.Дамдин-Ядамын хурдан цоохор үрээ,

Айргийн дөрөвт, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач З.Шижирбатын бор үрээ,

Айргийн тавд, Төв аймгийн Баян сумын уяач Б.Нямжавын халтар

Шүдлэн нас

Түрүү магнайд, Өвөрхангай аймгийн Хархорин сумын уяач Х.Гарьдмагнайгийн бор үрээ,

Аман хүзүүнд, Увс аймгийн Зүүнговь сумын уяач Б.Норовсамбуугийн халиун үрээ,

Айргийн гуравт, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач Д.Гантөмөрийн хул үрээ

Айргийн дөрөвт, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын уяач Л.Очирсүрэнгийн хул үрээ

Айргийн тавд, Төв аймгийн Сэргэлэн сумын Монгол Улсын алдарт уяач О.Батболдын хээр үрээ,

Дааган нас

Түрүү магнайд, Сүхбаатар аймгийн Халзан сумын Н.Баярхүүгийн зээрд даага

Аман хүзүүнд, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Аймгийн алдарт уяач Т.Төрмөнхийн зээрд даага,

Айргийн гуравт, Ховд аймгийн Мянгад сумын Аймгийн алдарт Батсуурийн Энхбаярын хээр даага,

Айргийн дөрөвт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын П.Батбаярын хээр даага,

Айргийн тавд, Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Б.Норовсамбуугийн хурдан буян

Баян ходоодонд Архангай аймгийн Өгий нуур сумын уяач Д.Дэмбэрэлдоржийн хүрэн даага орсон байна.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *