Categories
мэдээ нийгэм

Туркууд 60 сая төгрөгийн өвс, тэжээлийн тусламж үзүүлэв

Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас 60 сая төгрөгийн үнэ бүхий 60 гаруй тонн өвс, 100 гаруй тонн тэжээлийг Онцгой байдлын ерөнхий газарт хүлээлгэн өгч байгаа юм байна.

Энэхүү хүмүүнлэгийн тусламж нь өвөлжилт хамгийн ихээр хүндэрч, улмаар хаваржилтын нөхцөл байдал хүндрээд байгаа Завхан аймгийн Баянтэс, Тэс, Отгон, Баянхайрхан, Яруу зэрэг зудад нэрвэгдсэн сумдын малчдад хүрэх аж.

Онцгой байдлын ерөнхий газар нь 2005 оноос эхлэн Турк улсын (ТИКА) хамтын ажиллагаа зохицуулах агентлагтай Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх чадавхийг сайжруулах, гамшгийн хор уршгийг арилгах, албан хаагчдыг сургаж, дадлагажуулах, хүмүүнлэгийн тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажилласаар иржээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *