Categories
гадаад мэдээ

Туркт үерийн улмаас 17 хүн амиа алджээ

Турк улсын Хар тэнгис мужид их хэмжээний аадар борооны улмаас хүчтэй үер болж 17 хүн амиа алдаад байна.

Үрийн улмаас байшин барилга, гүүрнүүд нурж сүйдэн авто замууд эвдэрчээ. Тус улсын өмнөд эргийн мужуудад сүүлийн хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн ой хээрийн түймэр намжаад удаагүй байхад ийнхүү дахин нэг байгалийн гамшиг тохиолоо.

Найман хүний аминд хүрч хэдэн мянган га талбайг сүйтгэсэн түймрийн шалтгааныг дэлхийн дулааралтай холбон тайлбарласан.

Үерийг ч мөн дэлхийн дулаарлын илрэл хэмээсэн бөгөөд одоогоор 1400 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Орон гэргүй болсон иргэд сургуулийн дотуур байр, байшингийн дээвэр дээр байрлаж байгаа ба 330 орчим тосгон цахилгаангүй болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *