Categories
гадаад мэдээ

Туркийн найман офицер Грекээс улс төрийн орогнол хүсчээ

Бүгд
Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Мурат Карагөз
сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд “Турк улсын ардчилалд хар
толбо үлдээсэн үйл явдал боллоо. Ард түмний хүсэл зоригыг нухчин дарах гэсэн
оролдого байсан хэдий ч ард түмэн зоригтойгоор нэгдэж эмх замбараагүй байдлыг
таслан зогсоож чадлаа” гэж онцолсон юм.

Тус улсад энэ сарын
15-16-нд шилжих шөнө цэрэг армийнхан төрийн эргэлт хийхийг оролдож, Анкара болон
Истанбул хотуудад эмх замбараагүй байдал үүссэн. Төрийн эргэлт хийхийг оролдох
үеэр бослого гаргасан 100 орчим цэрэг, хамгаалалтад гарч байсан цагдаагийн
байгууллагын 42, энгийн 118 хүн амиа алджээ. Мөн 1400 орчим иргэн шархдаж
эмнэлэгт хүргэгдсэн байна.

Халдлага гарах үеэр тус
улсын ерөнхийлөгч хөдөө амарч таарсан бөгөөд Тагнуулын байгууллагаас очсон
шуурхай мэдээллийн дагуу Станбул хот руу нисдэг тэргээр хөдөлж байршлаа
сольсон аж. Үүнээс 90 минутын дараа ерөнхийлөгчийн амарч байсан обьект руу
агаараас халдлага үйлдсэн байна. Түүнчлэн төрийн нэр бүхий албан тушаалтнуудыг
олзлон саатуулаад байсан ч шуурхай ажиллагааны үр дүнд тэднийг эсэн мэнд
чөлөөлж, олзлогч цэргүүдийг саатуулсан гэж элчин сайд Мурат карагөз
тодотгов.

Одоогоор Турк улсад
хэвийн байдал үргэлжилж байгаа бөгөөд халдлага үйлдэгсэдийг холбогдох хуулийн
дагуу хариуцлага хүлээлгэх аж. Халдлага үйлдсэн нэр бүхий найман офицер
Грек Улс руу нисдэг тэргээр оргон зайлж, тус улсаас улстөрийн орогнол
хүссэн байна. Харин Грек Улсын зүгээс улстөрийн орогнол хүсэгчдийг эх оронд нь
эргүүлэн өгөхөө мэдэгдсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *