Categories
гадаад мэдээ

Туркийн мисс титмээ хураалгажээ

Туркийн мисс титмээ хураалгажээТуркийн мисс –2017 тэмцээний ялагч твиттерт бичсэн зүйлээсээ болж титмээ хураалгажээ. 18 настай гоо бүсгүй Итир Эсен өнгөрсөн жил Туркт гарсан улс төрийн эргэлт хийх оролдлогыг эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирдэг үетэй харьцуулж, аймшигтай цусан далай болсон гэж твиттертээ бичсэнийг зохион байгуулагчид олж мэджээ. Тэмцээний зохион байгуулагчид түүний жиргээг зохисгүй үйлдэл гэж үзэн, шалгаруулалт дууссанаас ердөө хэдхэн цагийн дараа титмийг нь хураан авсан байна.

Харин гоо бүсгүйн титмийг хэдхэн цаг зүүсэн Эсен Instagram-д энэ тухай “Би ямар ч улс төрийн зорилго агуулаагүй” гэж бичсэн гэнэ.

Өнгөрсөн 2016 оны долдугаар сарын 15-нд Туркт улс төрийн эргэлт хийх оролдлого гарч, 250 хүн хүн амиа алдсан билээ. Энэ явдлаас хойш нэг жилийн дараа гоо бүсгүйн бичсэн дээрх жиргээ дахин шейрлэгдсэн байна. Итир Эсен титмээ хураалгасан ч “Би энэ улс орон, ард түмний итгэл бишрэл дунд өсч өндийсөн. Тиймээс өөрийгөө буруугаар ойлгуулсандаа хүлцэл өчье” гэжээ.

Зохион байгуулагчид бүсгүйн бичсэн улс төрийн утга агуулгатай жиргээний талаар олж мэдсэн даруйд шуурхай зөвлөгөөн хийж, гоо бүсгүйн тэмцээн дэлхийд Туркийн нүүр царай болох байтал ийм зүйл бичсэн хүнийг шалгаруулах нь Туркийн мисс тэмцээний зохион байгуулагч байгууллагын хувьд байж боломгүй зүйл гэж үзсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *